Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баян-өлгий аймагт зам тээврийн осол гарлаа

Баян-өлгий аймгийн Толбо суманд зам засварын ажил хийж байсан БНХАУ-ын иргэд камаз маркийн машинаар зам тээврийн осол гаргасан байна. Ослын улмаас гэр бүлээрээ явж байсан нэг Монгол иргэн бэртэж гэмтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-өлгий аймагт зам тээврийн осол гарлаа
Баян-өлгий аймагт зам тээврийн осол гарлаа. Зураг: МҮОНРТ

Баян-өлгий аймгийн Толбо суманд зам засварын ажил хийж байсан БНХАУ-ын иргэд камаз маркийн машинаар зам тээврийн осол гаргасан байна. Ослын улмаас гэр бүлээрээ явж байсан нэг Монгол иргэн бэртэж гэмтжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр зам тээврийн осол гаргасан Хятад иргэд хохирогч нарыг явуулахгүй 10 гаруй цаг саатуулсан гэнэ.

БНХАУ-ын иргэд Монгол улсын иргэдийг барьцаалсан гэх асуудлыг тус аймгийн цагдаагийн газраас үгүйсгэж байна. Харин зам тээврийн осол гаргаснаа Хятад улсын иргэд хүлээсэн гэж Баян-өлгий аймгийн сэтгүүлч н.Оюунчимэг мэдээллээ.

Засаж дуусаагүй байсан зам дээр нь машинаа тавьсан байсныг нь Хятадууд харалгүй зам ухаж байгаад мөргөсөн байна. Хохирлыг нь БНХАУ-ын иргэд 100 хувь барагдуулахаар болсон гэлээ.

Хэргийг Баян-өлгий аймгийн цагдаагийн хэсэгт үргэлжлүүлэн шалгаж байна.

Түлхүүр үг:баян-өлгий
Хуваалцах