Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баян-Өлгий аймгийн өсвөрийн тамирчид тугаа гардан авлаа

Улаанбаатар хотноо энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д Баян-Өлгий аймгийн 19 өсвөрийн тамирчин спортын 5 төрөлд оролцохоор эрх аваад байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймгийн өсвөрийн тамирчид тугаа гардан авлаа
Баян-Өлгий аймгийн өсвөрийн тамирчид тугаа гардан авлаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотноо энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д Баян-Өлгий аймгийн 19 өсвөрийн тамирчин спортын 5 төрөлд оролцохоор эрх аваад байгаа билээ. Эдгээр тамирчныг хүүхдийн спортын наадамд оролцоход шаардагдах зардал 6.9 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны хүмүүс “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д оролцох тамирчдын төлөөлөл болон багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан Баян-Өлгий аймгийн тугийг гардуулж, спортын өндөр амжилт хүслээ.

Хуваалцах