Баян-Өлгийн гурван ширэн бээлийтэн дэд аварга болов
Казахстан улсын Павлодар хотноо энэ сарын 10-15-нд болсон олон улсын боксын тэмцээнээс манай тамирчид гурван мөнгөн медаль хүртжээ. Баян-Өлгий аймгаас оролцсон баг тамирчдаас спортын мастер Т.Ерболат (+91), спортын мастер Х.Бекнур (81 кг), спортын дэд мастер Х.Өмирзах (91кг) нар дэд аварга болов.
Мэдээллийн алба

Казахстан улсын Павлодар хотноо энэ сарын 10-15-нд болсон олон улсын боксын тэмцээнээс манай тамирчид гурван мөнгөн медаль хүртжээ. Баян-Өлгий аймгаас оролцсон баг тамирчдаас спортын мастер Т.Ерболат (+91), спортын мастер Х.Бекнур (81 кг), спортын дэд мастер Х.Өмирзах (91кг) нар дэд аварга болов. Мөн Х.Бекнур тэмцээний “Дайчин боксчин” шагналыг хүртсэн байна.
Сонирхуулахад, Павладор хотноо энэ сарын эхээр болсон боксын олон улсын тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагч гурван тамирчин оролцож, спортын мастер Т.Ерболат мөнгө, спортын дэд мастер Х.Өмирзах хүрэл медаль хүртсэн.


















