Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянгол дүүрэг үерийн дуудлага мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

2026 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө нийслэлд үргэлжлэн бороо орсон. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 алба хаагч орон сууцны орц гарц, гарааш, нийтийн эзэмшлийн зам талбайн хөдөлгөөн хязгаарлагдсан хэсэгт 3 техник хэрэгсэл, 3 ус соруулах помп, зориулалтын бох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол дүүрэг үерийн дуудлага мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна
Баянгол дүүрэг үерийн дуудлага мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

2026 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө нийслэлд үргэлжлэн бороо орсон. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 алба хаагч орон сууцны орц гарц, гарааш, нийтийн эзэмшлийн зам талбайн хөдөлгөөн хязгаарлагдсан хэсэгт 3 техник хэрэгсэл, 3 ус соруулах помп, зориулалтын бохир ус соруулах 3 техникийн хүчин чадлаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар орц гарц хаагдсан талаар 8 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс гурван байршилд:

• БГД-ийн 1-р хороо 17а байрны В 1 давхар,• БГД-ийн 25-р хороо Авзага-10 байрны В1 давхар,• БГД-ийн 26-р хороо 34 байрны В1 давхрын усыг соруулж байна.

Мөн Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг нэг ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн 7 байгууллагын 14 инженер техникийн ажилтан, 84 зам талбайн үйлчлэгч, 16 жолооч ачигч гээд нийт 114 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 хогны машин, 2 механизмтайгаар хариуцан зам талбайн лаг шаврыг цэвэрлэх, угаах, халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Хуваалцах