Баянгол дүүргийн баг цувралын эхний ялалтаа авлаа
Үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдсөн 12 багаас шилдэг дөрвөн баг тунаж үлдээд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдсөн 12 багаас шилдэг дөрвөн баг тунаж үлдээд байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Үндэсний лигийн дэд хэсгийн “шилдэг дөрвөн”-ийн тулаан уржигдар эхэллээ.
Эхний тоглолт “Баянгол дүүрэг ИТХ” болон “Эрдэнэт залгамж” багийн хооронд болсон. Ийн тоглолтын эхнээс Баянгол дүүргийн баг илүүрхсээр 109-86 харьцаатай хожлоо. Тус тоглолтод Баянгол дүүргийн багийн тоглогч Б.Тамир 30 оноо, 11 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч гайхалтай тоглолтыг үзүүлжээ. Харин эсрэг багаас Ж.Оргилболд 20 оноогоор багаа тэргүүлсэн юм.


















