Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Баянгол Гурван Тамир” баг хүрэл медаль хүртлээ

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн 2013-2014 оны улирлын хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн бямба гарагт боллоо. Хүрэл медалийн төлөө плэй-оффын эхний шатанд хожигдол хүлээсэн “Дорнод Танан Гарьд” болон “Баянгол Гурван Тамир” багууд тоглосон бөгөөд цуврал тоглолтууд биш, цорын ганцхан шийдвэ

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баянгол Гурван Тамир” баг хүрэл медаль хүртлээ
“Баянгол Гурван Тамир” баг хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн 2013-2014 оны улирлын хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн бямба гарагт боллоо. Хүрэл медалийн төлөө плэй-оффын эхний шатанд хожигдол хүлээсэн “Дорнод Танан Гарьд” болон “Баянгол Гурван Тамир” багууд тоглосон бөгөөд цуврал тоглолтууд биш, цорын ганцхан шийдвэрлэх тоглолт хийсэн юм.

Уг тоглолтод “Баянгол Гурван Тамир” баг 97:89 харьцаатай хожсоноор, Үндэсний Супер Лигийн хүрэл медалийг хүртлээ. Тэдний хувьд энэ бүрэлдэхүүнээрээ сагсан бөмбөгийн дээд лигт таван жил тоглож байгаа бөгөөд энэ улиралд анх удаа плэй-оффд шалгарч, ийнхүү хүрэл медаль хүртэж байна.

Үндэсний Супер Лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаа “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” болон “УБ Альянс Тех ШУТИС-ийн Харцага” багуудын цувралын гурав дахь тоглолт ирэх лхагва гарагт болно.

Хуваалцах