Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баянхонгор аймагт "Бага олимп" наадам болж байна

"Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадам тус аймгийн Баянлиг, Бууцагаан шинэ сумдад болж байна. Энэ наадмыг 2008 оноос хойш гурав дахиа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймагт "Бага олимп" наадам болж байна
Баянхонгор аймагт "Бага олимп" наадам болж байна. Зураг: МҮОНРТ

"Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадам тус аймгийн Баянлиг, Бууцагаан шинэ сумдад болж байна. Энэ наадмыг 2008 оноос хойш гурав дахиа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Өчигдөр эхэлсэн нээлтийн үеэр олимпийн бамбарыг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар асааж, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нээж үг хэллээ.

Спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулах Баянхонгорын бага олимпд 10 аймгийн тамирчид оролцож байгаа юм.

Хуваалцах