Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баянхонгор аймгийн “Бага Олимп” наадмын заавар

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан шинэ сумдад есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, үндэсний бөх, чөлөөт бөх, жудо бөх, мини марафон, холимог буухиа гүйлт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймгийн “Бага Олимп” наадмын заавар
Баянхонгор аймгийн “Бага Олимп” наадмын заавар. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан шинэ сумдад есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, үндэсний бөх, чөлөөт бөх, жудо бөх, мини марафон, холимог буухиа гүйлт, хүчний гурван төрөл, бокс, шатар, хүүхдийн болон насанд хүрэгчдийн хөл бөмбөг, дугуй, нийтийн биеийн тамир спортын 15 төрлөөр зохиогдоно.

Бага олимп зохион байгуулах хугацаа:

- 09 дүгээр сарын 24-нд Бага олимпийн нээлт, техникийн хурал, тэмцээний сугалаа 09 дүгээр сарын 25, 26, 27-нд
- Багуудын хагас шигшээ тэмцээн 09 дүгээр сарын 28.29-нд
- Медалийн төлөөх шигшээ тэмцээн 09 дүгээр сарын 29-нд
- Бага олимпийн хаалтын ажиллагаа

Оролцох тамирчид:

Энэ жилийн баг олимпийн тэмцээнд өрсөлдөх баг тамирчдын оролцох тоог хязгаарлахгүй, багууд аль болох иргэд, спорт сонирхогчид, тамирчдын оролцоог хангаж оролцуулна. Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг зааврын дагуу заасан хугацаанд зохион байгуулах хороонд өгсөн байна.

Тамирчдын мэдүүлэг:

Сум баг бүрээс тамирчдын мэдүүлгийг 2015 оны 09 дүгээр сарын 20-оос өмнө аймгийн спорт хороон дээр байрлах ажлын хэсэгт гэж хаяглан биеэр болон шуудангаар өгнө.

Эр – 52кг, 65кг, +86кг

Эм–48кг, 55кг, +72кг /жингийн зөрүүгүй/

09.26-нд эмэгтэй жин үзнэ 09.27-нд эмэгтэй барилдана

09.27-нд эрэгтэй жин үзнэ 09.28-нд эрэгтэй барилдана



Хуваалцах