Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Баянхонгор цом”-2015 тэмцээн боллоо

Багийн дүнгээр 1-р байрт 56 оноогоор Б.Оюунболд дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Номгон” боксын баг тамирчид, 2-р байрт 37.5 оноогоор Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай “Эрднэтбоксын” баг тамирчид, 3-р байрт 33 оноогоор Ж. Отгонбаяр дасгалжуулагчтай “Алдар спорт хорооны” баг тамирчид шалгарлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баянхонгор цом”-2015 тэмцээн боллоо
“Баянхонгор цом”-2015 тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор хотноо зургаадугаар сарын 24-28-ны хооронд “Баянхонгор цом” -2015 олон хотын боксын аварга шалгаруулах тэмцээн болж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд хот, хөдөөгийн 12 баг оролцож, эрэгтэй 12 жин, эмэгтэй 2 жинд өрсөлдсөн юм. Нийт 105 тамирчин хурд хүчээ сорьсон тус тэмцээнд Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Казакстан, ОХУ-д явагдсан олон улсын тэмцээний алт, өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга спортын мастер Мишээлт, Спортын мастер Мөнх-Эрдэнэ, өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Казакстан, ОХУ-д явагдсан олон улсын тэмцээний алт мөнгө, өсвөр залуучуудын улсын аварга спортын мастер М.Батбаяр, ОХУ-ын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, ОХУ-д явагдсан Олон улсын тэмцээний алт, өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга спортын мастер Намуун зэрэг шилдэг тамирчид оролцов.
Багийн дүнгээр 1-р байрт 56 оноогоор Б.Оюунболд дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Номгон” боксын баг тамирчид, 2-р байрт 37.5 оноогоор Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай “Эрднэтбоксын” баг тамирчид, 3-р байрт 33 оноогоор Ж. Отгонбаяр дасгалжуулагчтай “Алдар спорт хорооны” баг тамирчид шалгарлаа. Тэмцээний Шилдэг шүүгчээр спортын мастер Одсүрэн, Шилдэг дасгалжуулагчаар Б.Оюунболд Баянхонгор аймгийн “Номгон" боксын холбоо шалгарсан юм.

Хуваалцах