Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгорын өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наран мандал”, “Оточ номгон”, “Оточ мандал”, “Энх бүрд” өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ ашиглах шинэ автомашиныг өчигдөр хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгорын өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо
Баянхонгорын өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наран мандал”, “Оточ номгон”, “Оточ мандал”, “Энх бүрд” өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ ашиглах шинэ автомашиныг өчигдөр хүлээн авчээ.

Эрүүл мэндийн сайдын багцаас хөрөнгийг нь шийдвэрлэсэн өрхийн ЭМТ-ийг унаатай болгох төслийг “Будума” ХХК гүйцэтгэж, “Приус” маркийн машинуудыг нийлүүлснийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар хүлээлгэн өгсөн байна.

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй түргэн хүргэхэд нэн шаардлагатай байсан автомашинтай болсон эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад хандаж аймгийн удирдлагууд тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, салбарын бодлого, тэр дундаа урьдчилан сэргийлэх үзлэг, гэрийн эргэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг захив гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах