Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баянхутагынхан сумын заан, начин цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын үндэсний бөхийн холбооны удирдлагууд өөрийн сумаас төрсөн сумын заан, начин цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлж, нэрэмжит барилдааныг нь зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхутагынхан сумын заан, начин цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Баянхутагынхан сумын заан, начин цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын үндэсний бөхийн холбооны удирдлагууд өөрийн сумаас төрсөн сумын заан, начин цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлж, нэрэмжит барилдааныг нь зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

Тус барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу 32 бөх тойргоор барилдаж, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

32 бөхөөс шигшээ 10-д үлдсэн залуу бөх тодорсноос Баян-Адрага сумын харъяат сумын харцага Г.Баяржаргал түрүүлж, улсын начин Одхүүгийн хүү сумын заан Цэцэнбилэг, Баян-Адрага сумын харьяат, сумын заан Р..Цагаан нар шөвгөрлөө.

Барилдааныг сумын заан, онц тээвэрчин Д.Нямлхагва ивээн тэтгэсэн бөгөөд анх удаа сумын заан цол тэмдгийг хийж, түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд гардуулсан юм.

Хуваалцах