Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Баянзүрх хайрханы хишиг” барилдаан болно

Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баянзүрх хайрханы хишиг” барилдаан болно
“Баянзүрх хайрханы хишиг” барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Найм дахь жилдээ болж буй уг барилдаанд энэ цагийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм.

Мөн уламжпал ёсоороо үзэгчдээс хагас саятан болон азтай үзэгч тус бүр хоёрыг тодруулах аж. Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, “Бридж” групптэй хамтран зохион байгуулдаг билээ.

Хуваалцах