Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ

Ч.Хөхчирэнгэр энэ жил “Хүрээ цам даншиг наадамд”-д анх удаа түрүүлж, даншгийн арслан цол хүртсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ
Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ. Зураг: МҮОНРТ

“Бридж” группийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн энэ намрын нээлтийн барилдаан Бөхийн өргөөнд болж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ.

Тус барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар их шөвөгт шалгарав.

Ч.Хөхчирэнгэр энэ жил “Хүрээ цам даншиг наадамд”-д анх удаа түрүүлж, даншгийн арслан цол хүртсэн билээ.

Тэрбээр Баянзүрх хайрханы хишиг барилдааны нэгийн даваанд аймгийн начин Ц.Заяатүшигийг, хоёрын даваанд аймгийн харцага И.Мандахыг, гурвын даваанд аймгийн харцага Т.Идэрдоржийг, дөрвийн даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг, тавын даваанд улсын начин Б.Ганхуягийг, зургаагийн даваанд улсын начин Б.Амарзаяаг, тэргүүн байрын төлөө улсын харцага Х.Гантулгыг давсан юм.

Хуваалцах