Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид 77 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Голын усны ослоор 1, гал түймэрт өртөж 2, өндрөөс унаж 1 иргэн амиа алдсаныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид 77 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид 77 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. Зураг: МҮОНРТ

Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 39, объектын гал түймрийн 38 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 98 иргэний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Голын усны ослоор 1, гал түймэрт өртөж 2, өндрөөс унаж 1 иргэн амиа алдсаныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баяр, амралтын өдрүүдийн нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 19.1 хувь, аврах ажиллагааны дуудлага 38 хувь, нийт дуудлага 28.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах