Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баяр наадмыг гар утаснаасаа...

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Олноо баясгах Монгол наадам эхэллээ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баяр наадмыг гар утаснаасаа...
Баяр наадмыг гар утаснаасаа.... Зураг: МҮОНРТ

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Олноо баясгах Монгол наадам эхэллээ.

Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотолзуулах их баяр наадам эхлэх энэ л мөчүүдэд Чингисийн талбай, Төв Цэнгэлдэх, Хүй Долоон Худагаас наадмын үйл явцыг орон даяар болон дэлхийгээр тархан сууж байгаа элэг нэгт монголчууддаа хүргэхээр МҮОНРТ-ийн явуулын станцын инженер, техникч, уран бүтээлчид болон MNB.MN сайтын сурвалжлагчид ажиллаж байна. Эрхэм үзэгч, уншигч та бүхэн Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэн гэгч хүчтэн бяр хүчээ гайхуулан, хэний хурдан ажнай шандас сорин хурдалж, аль нутгийн гоц мэргэн хэний сум ончтой байгаа болон наадам тойрсон бусад сонирхолтой мэдээ мэдээллүүдийг цаг тухай бүрт нь Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Олон нийтийн цахим талбар MNB.MN сайтын НААДАМ-2014 булангаас болон ухаалаг гар утсанд зориулсан MNB аппалкэйшнээр хүлээн авах боломжтой боллоо.

Эрхэм та MNB аппалкэйшнийг гар утсандаа суулгаснаар интернэт орчинд MNB.MN сайтын байнгын шинэчлэгдэж байдаг цаг үеийн болон урлаг спорт, танин мэдэхүйн сонирхолтой олон талт мэдээ мэдээллүүдийг хурдан шуурхай хүлээн авахаас гадна МҮОНТ болон МҮОНР-ийн 1, 2-р сувгууд болон P3 ФМ-100.9 радиогийн нэвтрүүлгүүдийг шууд үзэх, сонсох боломжтой юм. Сануулахад, та өмнө нь гар утсандаа суулгасан аппалкэйшнийг устгаж, шинээр суулгах шаардлагатай юм.

БАЯР НААДМЫГ ГАР УТАСНААСАА...

Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамтдаа
Дэлхийг донсолгож, дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ!

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярт өдрийн мэндийг дэвшүүлье.

Үндэсний Олон Нийтийн Цахим Хуудас
MNB.MN

Гар утасны аппалкэйшн татаж авах бол:

Хуваалцах