Баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ.
Долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатар, Архангай аймгийн Булган сумын харьяатУлсын гарьд Д.Рагчаа, Завхан аймгийн Их-Уул сумынхарьяат, Улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын начин Ш.Жаргалсайхан нар шөвгөрч үлдээд байна.
Ам авсан байдлыг танилцуулбал:
Улсын арслан Х.Мөнхбаатар Улсын начин Ш.Жаргалсайханыг, Улсын гарьд Д.Рагчаа Улсын харцага Н.Батсуурийг, Улсын гарьд Н.Ганбаатар Улсын начин Б.Пүрэвсайханыг амлан авч, Улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар туналаа.


















