Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа эхэллээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнээ баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа саяхан эхэллээ. Зургаагийн даваанд ам угтуул авсан байдлыг танилцуулбал:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа эхэллээ
Баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнээ баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа саяхан эхэллээ. Зургаагийн даваанд ам угтуул авсан байдлыг танилцуулбал:

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын Аварга Г.Өсөхбаяр Булган аймгийн Сайхан сумын харьяат Аймгийн арслан Н.Түвшинбаярыг,

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Баасанхүүг,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатар Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Улсын харцага А.Цацавширыг,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын арслан Г.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Улсын заан Б.Сайнбаярыг,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Улсын заан Т.Санчир Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн арслан Э.Оюунболдыг,

Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын начин Б.Батмөнхийг тус тус амлаж

Булган аймгийн Могод сумын харьяат Улсын начин Э.Энхбат, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Б.Гончигдамба нар

Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Аймгийн арслан Л.Цэрэнтогтох, Увс аймгийн Ховд сумын харьяат Аймгийн арслан Н.Батсуурь нар тунаж үлдлээ.

Түлхүүр үг:бөх
Хуваалцах