Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баяр наадмын хөтөлбөр /2014.07.10/

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баяр наадмын хөтөлбөр /2014.07.10/
Баяр наадмын хөтөлбөр /2014.07.10/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан-Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа.-Шагайн асарт

10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг-Сурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэнЧингис хааны талбайд

12.00-12.30 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол Их эзэнЧингис хааны талбайд

14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан-Хүй долоон худагт
14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг-Сурын талбайд

15.00-18.00 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт - Соёлын төв өргөөнд

16.00-19.00 Холч морьдын уралдаан-Хүй долоон худгийн Бага Цагаан хөтөлд

20.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол -Төрийн ордон

Үзвэр үйлчилгээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон:

19:00 цагаас “Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолт

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга:

16:00,18.00 цагуудад “Ардын язгуур урлагийн дээжис ” тоглолт

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим:

10:00-18:00 цагийн хооронд “Монголын сайхан орон” үзэсгэлэн

Улаанбаатар хотын музей:

10:00-17:00 цагийн хооронд Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей:

9:00-18:00 цагийн хооронд “Талын дайчдын соёл” үзэсгэлэн

Богд хаан ордон музей:

9:00-18:00 цагийн хооронд “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн


Чойжин ламын сүм музей

9:00-18:00 цагийн хооронд Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.


Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

9:00-18:00 цагийн хооронд “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн


Монголын театрын музей

10:00-17:00 цагийн хооронд “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн


Монгол цэргийн музей

10:00-17:00 цагийн хооронд “Халх голын баатрууд” үзэсгэлэн болон “Монгол адууны соёл” үзэсгэлэн

Хуваалцах