Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баяр наадмын хөтөлбөр /2014.07.11/

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баяр наадмын хөтөлбөр /2014.07.11/
Баяр наадмын хөтөлбөр /2014.07.11/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

08:00-11:20 цагийн хооронд Азарганы уралдаан Хүй долоон худагт

10:00 цагаас Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

10:00 цагаас Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол.
/тусгай хөтөлбөрөөр/

11:00 цагаас Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
11:10 цагаас Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.

11:20 цагаас Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр /
11:30 цагаас Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт

12:00-15:00 цагийн хооронд Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

12:30 цагаас Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13:30-14:00 цагаас Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

13:30-16:00 цагаас Хүүхдийн барилдааны нэгийн даваа

14:00 цагаас Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр /Хүй долоон худагт

14:00-16:20 цагийн хооронд Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14:30-16:30 цагийн хооронд Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

15:20-18:00 цагийн хооронд Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

16:20-18:00 цагийн хооронд Хүүхдийн барилдааны хоёрын даваа

16:30-20:00 цагийн хооронд Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

20:00-23:00 цагийн хооронд “Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн Их эзэнЧингис хааны талбайд

23:00 цагаас Баяр наадмын ёслолын буудлага Их эзэн Чингис хааны талбай,Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

Хүй долоон худаг


09:00-18:00 цагаас “Сэрсэн тал” соёлын наадам

14:50-15:20 цагаас “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

14:00 цагаас Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

Үзвэр үйлчилгээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон:

19:00 цагаас“Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолт

Соёлын Төв өргөө:

19:00 цагаас “Монголын сайхан орон” Улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолт

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга:

16:00,18.00 цагуудад“Ардын язгуур урлагийн дээжис ” тоглолт

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим:

10:00-18:00 цагийн хооронд“Монголын сайхан орон” үзэсгэлэн

Улаанбаатар хотын музей:

10:00-17:00 цагийн хоорондӨөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей:

09:00-18:00 цагийн хооронд“Талын дайчдын соёл” үзэсгэлэн

Богд хаан ордон музей:

09:00-18:00 цагийн хооронд“Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн


Чойжин ламын сүм музей

09:00-18:00 цагийн хоорондӨөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.


Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

09:00-18:00 цагийн хооронд “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн


Монголын театрын музей

10:00-17:00 цагийн хооронд“Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн


Монгол цэргийн музей

10:00-17:00 цагийн хооронд“Халх голын баатрууд” үзэсгэлэн болон “Монгол адууны соёл” үзэсгэлэн

Хуваалцах