Баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан /2014 он/
Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын шүдлэн насны
Мэдээллийн алба

Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 307 хурдан хүлэг шандас сорин уралдав.
Газар газрын 307 алтан туурт тоосоо өргөж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ түрүүлж, аман хүзүүнд Улаанбаатар хотын "Хөх чоно" группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдалсан юм.
Харин айргийн гуравт ҮХАА-н дэд сайд Ц.Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдалж хурсан олон наадамчин түмнээ баясгасан билээ.


















