Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баярбаатар 1024 бөхийн барилдаанд түрүүллээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны 10 дахь удаагийн наадам өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярбаатар 1024 бөхийн барилдаанд түрүүллээ
Баярбаатар 1024 бөхийн барилдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны 10 дахь удаагийн наадам өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Тус наадмын 1024 бөхийн барилдаанд Зүүн Үзэмчин хошууны аварга Баярбаатар 10 даван түрүүлж, Зүүн Үзэмчин хошууны Батжаргал үзүүрлэлээ. Дашрамд дуулгахад Баярбаатар 1024 бөхийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүлж байгаа юм. Харин Батжаргал өвдөг шороодсоноор 1024 бөхийн барилдаан гурав дахь удаагаа түрүүлэх боломжоо алдлаа.

Сонирхуулахад Баярбаатарыг манайхан улсын аварга Ч.Санжаадамбаар төсөөлдөг билээ.

Хуваалцах