Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баярын өдрүүдэд 827 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Харин Улаанбаатар хотод такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллаж, дуудлагаар үйлчлэх ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баярын өдрүүдэд 827 тээврийн хэрэгсэл үйлчилнэ
Баярын өдрүүдэд 827 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас орой 22:30 цагийн хооронд ажиллана. Үндсэн 67 чиглэлд 582, хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд 827 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Мөн гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2014 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 04-нийг дуустал зохион байгуулна. Харин Улаанбаатар хотод такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллаж, дуудлагаар үйлчлэх ажээ.

Хуваалцах