Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Bee Gees" хамтлаг энэ сард тоглоно

"Bee Gees" хамтлагийн “Tribute” тоглолт буюу хүндэтгэл үзүүлэх тоглолтыг өнгөрсөн жилийн есдүгээр сард "Sweetymotion" хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлаг хамтран "Соёлын Төв өргөө"-нд хийж сонсогч, фенүүдийнхээ талархлыг хүлээсэн билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Bee Gees" хамтлаг энэ сард тоглоно
"Bee Gees" хамтлаг энэ сард тоглоно. Зураг: МҮОНРТ

"Bee Gees" хамтлагийн “Tribute” тоглолт буюу хүндэтгэл үзүүлэх тоглолтыг өнгөрсөн жилийн есдүгээр сард "Sweetymotion" хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлаг хамтран "Соёлын Төв өргөө"-нд хийж сонсогч, фенүүдийнхээ талархлыг хүлээсэн билээ. Тэгвэл өнгөрсөн жилийн тоглолтыг уран бүтээлчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 19-ний 19:00 цагаас "Соёлын Төв өргөө"-нд дахин ганцхан удаа тоглохоор болжээ.

Тэрбээр диско ритм, гурван хоолойн гайхамшигтай хослолоороо алдаршсан "Bee Gees" хамтлагийн бүх цаг үеийн дуунуудаас хамгийн шилдгүүд нь эгшиглэн амьд тоглогдох тус тоглолтод "Words", "How Deep Is Your Love", "Spirits Having Flown",”Night fever", "You should be dancing", "Too much Heaven" зэрэг гайхалтай уран бүтээлүүд багтжээ.

Сонирхуулахад хамгийн анх удаа "Pay-per-view" тоглолт буюу тоглолтыг тоглогдож байх тухайн үед нь шууд "Univision"-ний 88 дугаар сувгаар төлбөрөө төлөн үзэх шууд боломжтой юм байна.

Хуваалцах