Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бээжин хот өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Бээжингийн засаг захиргаа Олон улсын олимпийн хороонд хандан 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн талаар “Синьхуа” агентлаг” мэдээлжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин хот өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө
Бээжин хот өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Бээжингийн засаг захиргаа Олон улсын олимпийн хороонд хандан 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн талаар “Синьхуа” агентлаг” мэдээлжээ.

Олон улсын олимпийн хороо гуравдугаар сард тусгай комисс байгуулан Бээжинд ажиллахаар болсон бөгөөд тус хотод олимп зохион байгуулах боломжтой эсэхийг судлахаар ажиллах гэнэ. Бээжин хот БНХАУ-ын нийслэл Жанзякоу хоттой хамтран өвлийн олимпийг зохион байгуулах бөгөөд 200 км-ийн зайнд орших энэ хотод ууланд болдог тэмцээнүүдийг зохион байгуулах гэнэ.

Өнөөдрийн байдлаар өвлийн олимп зохион байгуулах эрхийн төлөө тэмцэж буй хотуудын дотор Казахстаны Алма-Ата хот орж байгаа юм.

Хуваалцах