Бээжин хотын шинэ нисэх буудал удахгүй ашиглалтад орно
Хятад улс нийслэл Бээжин хотдоо шинэ мега нисэх буудал нээхээр төлөвлөж байна. “Бээжин Дашин” олон улсын нисэх буудлын нээлт БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өмнө 9 дүгээр сарын 30-нд болох бол, анхны нислэгээ өнөөдөр буюу 9 дүгээр сарын 20-нд хийхээр болжээ.
Мэдээллийн алба

11,5 тэрбум долларын өртөгтэй энэ буудлыг 2014 оноос барьж эхэлсэн. Бээжин хотын төв Тяньаньмений талбайгаас 50 орчим км-ийн зайтай Бээжин Дашин олон улсын нисэх буудал 2021 он гэхэд 45 сая зорчигч хүлээн авах боломжтой бол 2015 онд 72 саяыг хүлээн авна гэж албаныхан төлөвлөжээ.
Одоо ажиллаж байгаа Бээжингийн олон улсын нисэх буудлын 3 терминалаар, 2018 онд 100 сая гаруй хүн зорчсон байна. Үүгээрээ Бээжингийн одоо байгаа нисэх буудал Америкийн Хартсфилд-Жексон Атланта нисэх буудлын дараа олон улсын 2 дахь том буудал болж байгаа юм байна. Цаашид Хятад улс 2022 он гэхэд агаарын тээврийн зах зээлд АНУ-ыг ардаа орхихоор зорьж байгаа аж.