Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бээжингийн Сувдан театрт Монгол, Хятадын урлагийн тоглолт боллоо

“Алсын удирдлага”, “Итгэл”, “ТҮЦ-ний охид”, “Халуун зүрх” зэрэг бүтээлийг Хятадын кино театруудад гаргасан юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжингийн Сувдан театрт Монгол, Хятадын урлагийн тоглолт боллоо
Бээжингийн Сувдан театрт Монгол, Хятадын урлагийн тоглолт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын соёлын өдрүүд урд хөршийн Бээжин хотод гурав хоног зохион байгуулагдаж, хаалтын ёслол Монгол, Хятадын хамтарсан урлагийн тоглолтоор өндөрлөжээ.

Өчигдөр Бээжин хотын Сувдан театрт болсон дээрх тоглолтод Монгол Улсын үндэсний симфони найрал хөгжим, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, ӨМӨЗО-ны урлагийн нэрт төлөөлөгчид оролцсон байна.

Түүнчлэн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохиогдсон “Монголын соёлын өдрүүд”-ийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, “Монголын кино өдрүүд”, үндэсний урлагийн тоглолт болжээ. Түүнчлэн Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 12 киног сонгож, БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн байна. Хятадын тал эдгээр бүтээлээс “Алсын удирдлага”, “Итгэл”, “ТҮЦ-ний охид”, “Халуун зүрх” зэрэг бүтээлийг Хятадын кино театруудад гаргасан юм.

Хуваалцах