Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Беларусийн сөрөг хүчнийхнээс парламентад сонгогдсонгүй

Өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн үр дүнгээр Беларусийн парламентын доод танхимд сөрөг хүчнийхний төлөөллөөс нэг нь ч сонгогдож чадаагүй байна. Үүнийг тус улсын сонгуулийн төв хорооны сайтад нийтлэгдсэн санал

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусийн сөрөг хүчнийхнээс парламентад сонгогдсонгүй
Беларусийн сөрөг хүчнийхнээс парламентад сонгогдсонгүй. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн үр дүнгээр Беларусийн парламентын доод танхимд сөрөг хүчнийхний төлөөллөөс нэг нь ч сонгогдож чадаагүй байна. Үүнийг тус улсын сонгуулийн төв хорооны сайтад нийтлэгдсэн санал хураалтын урьдчилсан дүнгийн мэдээлэл баталж байна. Сонгуулийн төв хорооны мэдээгээр парламентын доод танхимд Беларусийн эх оронч нам, Хөдөлмөр, шударга ёсны бүгд найрамдахчуудын намын депутатууд сонгогджээ.

Мөн сөрөг хүчний намд тооцогддоггүй Либерал ардчилсан нам парламентын доод танхимд суудалтай болсон байна. Олон нийтийн БелаяРусь нэгдлээс парламентын доод танхимын сонгуульд нэр дэвшигчдээс ялалт байгуулж чаджээ. Энэ нэгдлийнхэн Беларусийн одоогийн төр засгийн газрын үйл ажиллагааг дэмждэгээ сурталчилдаг юм. Тус улсын парламентын доод танхимын сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнг ирэх 22 ны өдөр танилцуулахаа сонгуулийн төв хорооноос мэдэгдсэн юм.

Тус санал хураалтын урьдчилсан дүнгээр хууль тогтоох тус байгууллагын 110 гишүүнийг сонгосон юм. Нэр дэвших хүсэлтээ 560 хүн илэрхийлснээс 513 нь өрсөлдсөн юм. Сонгогчдын ирц энэ удаад 77,2 хувьд хүрсэн нь 2016 оныхтой харьцуулахад 3 хувиар өссөн дүн болж байгаа юм байна.

Хуваалцах