Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бельгитэй сайн хамгаалж тоглоно

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 2-р тойргийн хүрээнд явагдсан Италийн шигшээ баг болон Шведийн шигшээ багуудын тоглолт 1:0 харьцаатайгаар Италийн шигшээ багийн давамгайллаар өндөрлөн Шведүүд оноогүй буцсан бол Италичууд 3 оноотой тоглолтыг өндөрлүүлсэн юм.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бельгитэй сайн хамгаалж тоглоно
Бельгитэй сайн хамгаалж тоглоно. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний 2-р тойргийн хүрээнд явагдсан Италийн шигшээ баг болон Шведийн шигшээ багуудын тоглолт 1:0 харьцаатайгаар Италийн шигшээ багийн давамгайллаар өндөрлөн Шведүүд оноогүй буцсан бол Италичууд 3 оноотой тоглолтыг өндөрлүүлсэн юм.

Тоглолтын дараагаар Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Эрик Хамринаас дараагийн тоглолтонд хэрхэн тоглох талаар асуухад "Өнөөдрийнх шигээ сайн хамгаална. Гоол хийж ялалтыг авахыг хичээх болно. Одоо заавал хожих хэрэгтэй байна. Гэхдээ тун чанга багийн эсрэг тоглож байгаа гэдгээ сануулья. Бид хичээж өөрийн хамгийн сайн тоглолтоо гаргах болно. Эхний тоглолтуудаасаа илүү сайн оноо авах хэрэгтэй байна" гэжээ.

Шведийн шигшээ баг Бельгитэй тоглох тоглолт Улаанбаатар хотын цагаар энэ сарын 22 -ны 00:00 цагаас явагдах юм.

Хуваалцах