Бэлхүүсний бүжгээр дэлхийн аваргын цом хүртлээ
БНХАУ-д болсон бэлхүүсний бүжгийн энэ тэмцээнд дэлхийн 200 орчим бүжигчин оролцсон байна. Бүжигчин бүсгүй "Belly dance" бүжгийн клубын багшаар ажилладаг юм.
Мэдээллийн алба

Бүжигчин Н.Баярмаа "Belly dance" бүжгийн төрлөөр ДАШТ-ий FUSHION төрөлд монгол хатны бүжгээр дэлхийн аваргын цом хүртлээ.
Н.Баярмаа “Алтан ураг" хамтлаг, ятгачин н.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон аялгуун дор Мандухай цэцэн хатны дүрийг илэрхийлэн бүжжээ.
Ингээд орчин үеийн бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарч, бэлхүүсний бүжгийн дэлхийн аварга болсон бол уламжлалт бүжгээр шилдэг тавд шалгарсан байна.
БНХАУ-д болсон бэлхүүсний бүжгийн энэ тэмцээнд дэлхийн 200 орчим бүжигчин оролцсон байна. Бүжигчин бүсгүй "Belly dance" бүжгийн клубын багшаар ажилладаг юм.


















