Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бенжамин Нетаньяху: Палестины "хамас" бүлэгт үргэлжлүүлэн цохилт хийж магадгүй

Палестины "хамас" бүлэгт үргэлжлүүлэн цохилт хийж магадгүй гэж Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху анхааруулллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бенжамин Нетаньяху: Палестины "хамас" бүлэгт үргэлжлүүлэн цохилт хийж магадгүй
Бенжамин Нетаньяху: Палестины "хамас" бүлэгт үргэлжлүүлэн цохилт хийж магадгүй. Зураг: МҮОНРТ

Палестины "хамас" бүлэгт үргэлжлүүлэн цохилт хийж магадгүй гэж Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху анхааруулллаа. Тэрбээр энэ тухай мягмар гарагт хэлж анхааруулахдаа "Израйлийн цэргүүд дөрвөн жилийн өмнө Газын зурваст болсон цэргийн ажиллагаанаас хойш харагдаагүй "хамас" бүлгийн гол байгуулалтуудыг устгасан гэж мэдэгдсэн байна. Бенжамин Нетаньяху Газын зурвас, Тель-Авивын зөрчилдөөнөөс болж АНУ-д хийж байсан айлчлалаа яаралтай дуусгаад буцсан юм.

Энэ хооронд зарим хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хоёр тал гал зогсоох тохиролцоонд хүрч зөрчил мөргөлдөөн түр намжаад байгаа гэж "хамас" бүлэг мэдэгдсэн байна.

Харин Израйлийн хэвлэлд одоогоор гал зогсоох тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй. Халдлага хэдийд ч сэргэж магадгүй гэж Засгийн газарт ажилладаг эх сурвалж мэдээлснийг уламжилжээ.

Израйлийн хувьд Газийн зурвасыг заагласан хил дагуу хөдөлгөөнд танкууд байрлуулсан, нөөцөө базааж бэлтгэсэн байдалтай байгаа юм байна.

Хуваалцах