Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Bentley” компани 2 сая ам.долларын өртөг бүхий шинэ автомашинаа танилцуулжээ

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Bentley” компани Mulliner Bacalar гэх шинэ загварын төмөр хүлгээ танилцуулаад байна. 2 сая ам.доллараар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Bentley” компани 2 сая ам.долларын өртөг бүхий шинэ автомашинаа танилцуулжээ
“Bentley” компани 2 сая ам.долларын өртөг бүхий шинэ автомашинаа танилцуулжээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Bentley” компани Mulliner Bacalar гэх шинэ загварын төмөр хүлгээ танилцуулаад байна. 2 сая ам.доллараар худалдаалагдах энэхүү бүхээггүй автомашины Доторх салоныг нь хийхдээ 5000 жилийн настай модыг ашиглажээ.

Mulliner Bacalar автомашиныг дэлхий дахины хэмжээнд зөвхөн 12 ширхгийг худалдаалах юм. “Bentley” компани шинэ төмөр хүлгээ пүрэв гарагт Женев хотод болох автомашины үзэсгэлэнгээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байж.

Гэвч шинэ коронвирусийн тархалттай холбоотойгоор энэ үйл ажиллагааг цуцлагдсан Mulliner Bacalar автомашиныг онлайнаар танилцуулсан байна. 650 морины хүчин чадалтай энэхүү машин нь 12 цилиндрийн хөдөлгүүртэй юм.

Хуваалцах