Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Берлиний кино наадам нээлтээ хийлээ

64 дэх удаагийн Берлиний кино наадам нээлтээ хийлээ. Наадмын үеэр дэлхийн кино урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээлээр үзэгч түмэнд бэлэг барьж, тэднийг урлагийн шинэ ертөнцөөр аялуулах юм байна. Энэ жилийн хувьд 400 гаруй уран бүтээл үзэгчдийн хүртээл болгох бөгөөд ерөнхий шүүгчээр Жеймс

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Берлиний кино наадам нээлтээ хийлээ
Берлиний кино наадам нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

64 дэх удаагийн Берлиний кино наадам нээлтээ хийлээ. Наадмын үеэр дэлхийн кино урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээлээр үзэгч түмэнд бэлэг барьж, тэднийг урлагийн шинэ ертөнцөөр аялуулах юм байна. Энэ жилийн хувьд 400 гаруй уран бүтээл үзэгчдийн хүртээл болгох бөгөөд ерөнхий шүүгчээр Жеймс Шамус ажиллаж байна. Харин "Алтан баавгай" наадмын шилдгийн цомын төлөө "Будапештийн зочид буудал" зэрэг нийт 20 бүтээл өрсөлдөх аж.

Дашрамд дуулгахад, 1951 онд АНУ-ын санаачилгаар баруун Германд анх зохион байгуулагдсан энэ наадамд сүүлийн жилүүдэд Холливудын алдарт жүжигчид болон найруулагчид оролцох болсон юм.

Түлхүүр үг:берлиний кино наадам
Хуваалцах