Берлиний кино наадамд найруулагч Б.Үйзэнмаагийн “Хар сүү” бүтээл өрсөлдөж байна
Филипп Фалардо сэтгүүлчдэд хандан “Миний киногоор энэ том наадмыг нээх болсонд баяртай байна. Наадам болгон сайн найруулагчийн шилдэг бүтээлээр нээлтээ хийдэг. Тэдний эгнээнд багтсанаараа бахархаж байна” хэмээн ярьжээ.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 70 дахь удаагийн олон улсын кино наадам хоёрдугаар өчигдрөөс 23 хүртэл зохион байгуулагдаж байна.
Тус наадмыг энэ удаа Фалардогийн “My Salinger Year” киногоор нээсэн юм.
Филипп Фалардо сэтгүүлчдэд хандан “Миний киногоор энэ том наадмыг нээх болсонд баяртай байна. Наадам болгон сайн найруулагчийн шилдэг бүтээлээр нээлтээ хийдэг. Тэдний эгнээнд багтсанаараа бахархаж байна” хэмээн ярьжээ.
Берлиний кино наадмын уралдааны хөтөлбөрт багтаагүй ч “Panorama” төрөлд үзүүлэх уран сайхны кинонд нэг Монгол кино багтсан нь найруулагч Борхүүгийн Үйзэнмаагийн “Хар сүү” (Schwarze Milch) кино юм байна.


















