Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бэсрэг жүжгийн төсөл “Хэрээт төгөл”-өөр эхэлнэ

Ийнхүү долоон найруулагчийн ур ухаанаараа цогцлоосон долоон өөр ертөнцөөр үзэгч олон аялах нь. Бэсрэг жүжгүүд ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” жүжгээр эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бэсрэг жүжгийн төсөл  “Хэрээт төгөл”-өөр эхэлнэ
Бэсрэг жүжгийн төсөл “Хэрээт төгөл”-өөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон энэ сарын 9-нөөс Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Төсөлд Монголын теарт урлагийн бахархал болсон долоон найруулагчийн долоон жүжиг хамрагдана.

А.Очирбат-“Буруугүй буруутан” УДЭТ-ын Найруулагч УГЗ Б.Баатар, Зураач С.Ариунболд

Люсиль Флетчер-“Уучлаарай та дугаар андуурч” УДЭТ-ын Найруулагч СТА Ч.Түвшин, Зураач н.Баярмагнай

А.Ванпилов – “Хэрээт төгөл” Найруулагч УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Зураач СТА Т.Аянга

Г.Пинтер-“Өчигдөр” Найруулагч УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Зураач УДЭТ-ын Ерөнхий зураач СТА Т.Ганхуяг

0 Н.Ганхуяг “Бүүвэй” Найруулагч Урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, Зураач Баярмагнай

Дарио Фо- “Чөлөөт хос” УДЭТ-ын Найруулагч УГЗ Ч.Найдандорж , Зураач С.Ариунболд

Николай Коляда- “Манекен” Найруулагч Ц.Батнайрамдал, Зураач Чулуунбат тус тус тоглоно.

Ийнхүү долоон найруулагчийн ур ухаанаараа цогцлоосон долоон өөр ертөнцөөр үзэгч олон аялах нь. Бэсрэг жүжгүүд ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” жүжгээр эхэлнэ.

Хуваалцах