Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Best Ippon Mongolia-2015" цомыг анх удаа гардуулна

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдын энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах арван барилдааныг "Тор-10"-аар сонгосон байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Best Ippon Mongolia-2015" цомыг анх удаа гардуулна
"Best Ippon Mongolia-2015" цомыг анх удаа гардуулна. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдын энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах арван барилдааныг "Тор-10"-аар сонгосон байна. Эдгээр барилдаануудаас хамгийн шилдэг цэвэр ялалтыг санал асуулгаар тодруулж энэ сарын 28-нд "Best Ippon-2015" цомыг анх удаагаа гардуулах юм.


1.Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб, Багануур ХХК, / -Парисын Их дуулга тэмцээний хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Жерүн Мүренийг ялсан барилдаан.

2.ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /Өвөрхангай аймаг Богд сум, "Хүч" спорт хороо, "Ажнай" дэвжээний бөх/
-"Астана-2015" багийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Германы багийн дэлхийн чансааны №3 Мартина Трейдосыг цэвэр ялсан барилдаан.

3.ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /Баянхонгор аймаг Хүрээмарал сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
-"Чингис Хаан" Гран При тэмцээнд олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Францын Софиан Милоуг ялсан барилдаан.

4.ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймаг Батцэнгэл сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
-Дэлхийн жүдо бөхийн ертөнцөд "аюултай монгол" хэмээн нэрлэгдэж эхэлсэн Л.Отгонбаатарын олон улсын тэмцээний анхны түрүүгээ Улаанбаатарын Гран Прид авсан барилдаан.

5.Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо/,

6.ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /Говь-Алтай аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо/

7.ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/

8.ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб/

9.Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа /Авархангай аймгийн Хархорин сум, "Хүч" спорт хороо/

10.ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, "Женко" клуб/

Саналаа доорх линкээр орж өгнө үү...


https://www.facebook.com/MongolJudoMJA/

Хуваалцах