“Beyond 5”Монголд...
Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5″ хамтлагийнхан аялан тоглолтоо 8-р сарын 2-нд Монгол улсаас эхлэх гэж байна. Тус хамтлаг найман улс үндэстнээр аялан тоглолт хийх бөгөөд 8-р сарын турш үргэлжлэх аж. Уг хамтлагийнхан 40 мужийн болон зарим улс үндэстэнээс бүрдсэн 300- гаад залуусын
Мэдээллийн алба

Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5″ хамтлагийнхан аялан тоглолтоо 8-р сарын 2-нд Монгол улсаас эхлэх гэж байна. Тус хамтлаг найман улс үндэстнээр аялан тоглолт хийх бөгөөд 8-р сарын турш үргэлжлэх аж. Уг хамтлагийнхан 40 мужийн болон зарим улс үндэстэнээс бүрдсэн 300- гаад залуусын дундаас авьяас чадлаараа гайхагдсан, Техас, Юта, Калифорния, Австралаас шалгарсан залуус юм. Тоглолтыг санаачлагч нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм ажээ. Хамтлагийн продюсор нь шинэлэг зүйлсийг санаачлагч хөгжмийн зохиолч, найруулагч Tyler Castleton юм.Түүний бичсэн дуунууд нэлээд алдартай билээ.
Beyond 5 хамтлагын аялан тоглолт Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбодя, Хонг Конг орнуудад болж, хамгийн сүүлийн тоглолт 8-р сарын 29-нд Тайванд болсноор өндөрлөнө.
Beyond 5 хамтлаг маань Азид хийх тайлан тоглолтоороо 23 тоглолт хийх бөгөөд үнэгүй тоглолт хийх аж. Уг хамтлагтай цуг Make a World of Difference Foundation төрийн бус байгууллага хамтрах бөгөөд бүс нутгийн энэрлийн байгууллага болон хүүхдийн асрамжийн газруудад ном, хэрэгцээт зүйлсийг авахад тусламж үзүүлэх ажээ.


















