“Би бүжигчин болохыг хүснэ” уралдаан боллоо
“Би бүжигчин болохыг хүснэ” Улсын анхдугаар уралдаан Дорноговь аймагт зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

“Би бүжигчин болохыг хүснэ” Улсын анхдугаар уралдаан Дорноговь аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээний бага насны ангилалд Э.Энхсаруул /ЕБ 2-р сургууль/ гран при, дунд насны ангилалд А.Хонгорзул /Замын -Үүд 1-р сургууль/ алтан медаль, Ахлах насны ангилалд Х.Болор-Эрдэнэ /Замын -Үүд 1-р сургууль/ тус тус алтан медаль хүртсэн байна.
Хамтлаг бүжгийн бага насны ангилалд "Говийн багачууд" хамтлаг / ЕБ-ын 2-р сургууль/ хүрэл медаль, дунд насны ангилалд оролцсон "Говийн уянга"- 2 хамтлаг / ЕБ-ын 2-р сургууль/ алтан медаль, ахлах насны ангилалд оролцсон "Говийн уянга- борхойн дэг" хамтлаг /Замын -Үүд 1-р сургууль/ гранпри шагнал хүртжээ.


















