Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Би нар" захидлын уралдааны дүн гарлаа

Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн I-XII ангийн сурагчдын дунд зарласан тус уралдааны дүн гарсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Би нар" захидлын уралдааны дүн гарлаа
"Би нар" захидлын уралдааны дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакц, "Би нар" уран сайхны киноны уран бүтээлчид хамтран гэр бүлдээ бичих захидлын улсын уралдаан зарласан. Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн I-XII ангийн сурагчдын дунд зарласан тус уралдааны дүн гарсан байна.

Тодруулбал, “Би нар” гэр бүлдээ бичих захидлын уралдааны I-VI ангийн төрөлд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө сургуулийн 4а ангийн сурагч М.Тэнгис түрүүлж, Сүхбаатар дүүргийн 25 дугаар сургуулийн 3б анги дэд байрт шалгарчээ. Мөн VII-XII ангийн төрөлд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч Б.Индранил тэргүүлж, Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч А.Мөнх-Оргил удаалав.

Хуваалцах