“Би нохой” жүжиг өнөөдөр тоглогдоно
“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа- Улаанбаатар 2016" олон улсын Моно жүжгийн фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа- Улаанбаатар 2016" олон улсын Моно жүжгийн фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус наадмыг нээж, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" моно жүжгээ тоглосон. Үргэлжлүүлэн Польшийн жүжигчин Виолета Комар "Дива"-г үзэгчдэд хүргэсэн бол өчигдөр Армяны жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара"-г УДЭТ-ын тайзнаа тоглолоо.
Харин өнөөдөр ОХУ-ын жүжигчин Наталья Носова "Би нохой”, маргааш Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" моно жүжгээ толилуулна.


















