Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ"

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд өнгөрсөн 10-р сард “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ"
"БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ". Зураг: МҮОНРТ

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээндөнгөрсөн сард “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдсан. Тус наадмыг тохиолдуулан www.URLAG.mn сайтаас санаачлан "БИ–ҮНЭНИЙДУУХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууг бүтээжээ.

Тус уран бүтээлийг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар нэрд гарсан болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар бүтээж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан байна. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман ажиллаж “DUAL ZET” студи дүрсжүүлсэн юм.

Сонирхуулахад тус уран бүтээлийг “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын шилдгээр шалгарсан оролцогчид болоод үндэсний сэтгүүлзүйн салбарын 100 жилийн түүхийг бичсэн эрхэм хүмүүс хамтран дуулж, дүрсжүүлэн дахин эгшиглүүлэх юм байна. Ингээд та бүхэндээ "БИ–ҮНЭНИЙДУУХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууны шинэхэн клипийг толилуулъя.

Хуваалцах