Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Биатлоны ойрын зайн уралдааныг “MNB Sport” суваг шууд дамжуулна

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрлүүд болж өндөрлөсөн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биатлоны ойрын зайн уралдааныг “MNB Sport” суваг шууд дамжуулна
Биатлоны ойрын зайн уралдааныг “MNB Sport” суваг шууд дамжуулна. Зураг: МҮОНРТ

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрлүүд болж өндөрлөсөн. Тодруулбал, эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарав.

Харин эмэгтэйчүүдийн 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн бол Монголын биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт орсон юм.

Ташрамд дуулгахад, биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн төрлүүд маргааш буюу энэ сарын 14-нд Улаанбаатар хотын цагаар 17:30 цагт болно. Түүнчлэн биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн уралдааныг “MNB Sport” суваг шууд дамжуулан хүргэнэ.

Хуваалцах