Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бичиг соёл–2014” үзэсгэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож буй “Бичиг соёл-2014” монгол бичгийн олон улсын үзэсгэлэнд оролцохоор хүрэлцэн ирсэн монгол туургатны төлөөлөгч, уран бүтээлчид өнөөдөр морин цагт Төрийн ордны Есөн хөлт их цагаан сүлдэд хүндэтгэл үзүүллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бичиг соёл–2014” үзэсгэлэн боллоо
“Бичиг соёл–2014” үзэсгэлэн боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож буй “Бичиг соёл-2014” монгол бичгийн олон улсын үзэсгэлэнд оролцохоор хүрэлцэн ирсэн монгол туургатны төлөөлөгч, уран бүтээлчид өнөөдөр морин цагт Төрийн ордны Есөн хөлт их цагаан сүлдэд хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар хүлээн авч уулзаж олон газрын монголчуудыг нэгтгэн нийт дунд хэрэглэгдсээр ирсэн монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаад нь талархал илэрхийлж, дурсгалын зүйлс гардуулжээ. Уг үзэсгэлэнд ӨМӨЗО-ноос 10, Буриадаас есөн уран бүтээлч оролцохоор иржээ.Дашрамд дурдахад, монгол бичгийг Их эзэн Чингис хааны зарлигаар төрийн бичиг болгон хэрэглэж эхэлсний 810 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол үндэстний олон мянган жилийн түүхийн нэгээхэн хэсэг буюу нэг мянга гаруй жилийн түүх нь монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ.

Хуваалцах