Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бид-4” хамтлагийн гишүүн Б.Оргил хоёрдугаар байрт шалгарлаа

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо “Цагаан сар-2017” олон улсын хөгжмийн фестиваль болж, “Камертон-2” шоуны ялагч, “Бид-4” хамтлагийн гишүүн Б.Оргил хоёрдугаар байрт шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бид-4” хамтлагийн гишүүн Б.Оргил хоёрдугаар байрт шалгарлаа
“Бид-4” хамтлагийн гишүүн Б.Оргил хоёрдугаар байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо болсон олон улсын хөгжмийн фестиваль болж, “Камертон-2” шоуны ялагч, “Бид-4” хамтлагийн гишүүн Б.Оргил хоёрдугаар байрт шалгарлаа.

Үүнд Монгол, Буриад, Халимаг, Тува, Татарстан, Казакстан, Нигери, БНСУ зэрэг улсын дуучин оролцсон юм.

Гран при шагналыг Буриадын дуучин Евгения Рейзвих хүртсэн бол нэгдүгээр байрын шагналыг Казахстаны дуучин Лаура Айтбаев, гуравдугаар байрыг Буриадын дуучин Тимур Болотов эзлэв.

Хуваалцах