“Бид Артек явна” тэмцээний ялагчид Артек зусланд амарлаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар МҮОНРТ болон "Монголын багачууд" төрийн бус байгууллага хамтран “Мы поедем в Артек” буюу “Бид Артек явна” тэмцээнийг 30 жилийн дараа сэргээн, зохион байгуулсан.
Мэдээллийн алба

Орос хэл судлалын төвшнөөр гурван ангилалд явагдсан уг тэмцээний монгол сургуулиудын стандартаар орос хэл судалдаг ЕБС-ийн ялагч болсон 10 хүүхэд олон улсын "Артек" хүүхдийн боловсрол-хөгжлийн төвийг зорьж, 21 өдрийг дэлхийн 70 гаруй орны 3700 гаруй үе тэнгийнхэнтэйгээ өнгөрүүлээд эх орондоо ирсэн байна.
Харин тэмцээний хамгийн өндөр оноог цуглуулж( боломжит 220-иос 206) үндэсний ялагч болсон Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх Орхон аймгийн 19 дүгээр орос сургуулийн 10 сурагч болон дэд байр эзэлсэн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн баг, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай монгол сургуулиудын ангилалд тэргүүн байр эзэлсэн Дархан-Уул аймгийн багийн хүүхдүүд энэ сарын 29-нд "Артек" зуслан руу аялах юм байна.
МҮОНРТ 30 жилийн өмнө тасалдсан телевизийн уралдааныг сэргээснээр орос хэл судлалын ач холбогдлыг нэг шат ахиулан, цоо шинэ төвшинд гаргаж ирэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.