“Бид бүгдийг чадна” нэртэй өдөрлөг болж байна
Жил бүр Нийслэлийн хөдөлмөрийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, зарж борлуулах зорилгоор “Бид бүгдийг чадна” нэртэй өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаа тус өдөрлөгт 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож хийсэн бүтээл, дарсан ногоогоо дэлгэн худалдаалж ба
Мэдээллийн алба

Жил бүр Нийслэлийн хөдөлмөрийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, зарж борлуулах зорилгоор “Бид бүгдийг чадна” нэртэй өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаа тус өдөрлөгт 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож хийсэн бүтээл, дарсан ногоогоо дэлгэн худалдаалж байна.
Нийслэлийн хөдөлмөрийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Амарбаясгалан ярилаа. Тус өдөрлөгт оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд жилд ганц хоёр удаа өдөрлөг зохиохоос илүү, хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах газар бидэнд хэрэгтэй байна гэсэн юм.
Үзэсгэлэн өнөөдрийн 16 цаг хүртэл “Нийслэлийн засаг захиргааны 4-р байр” буюу Улаанбаатар банкны үүдэнд гарах юм.


















