Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бид хүүхэд насандаа ийм л байсан..."

Ираны зураач Али Мири-гийн бүтээл болох интернетгүй үеийн хүүхэд насны дурсамжийг харуулсан цуврал зураг энэ өдрүүдэд цахим сүлжээнд шуугиан тарьж байна. Түүний энэхүү бүтээлүүдийг харсан хэн ч хүүхэд насныхаа гэгээхэн хөгжилтэй дурсамжуудаар аялах мэт болдог аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бид хүүхэд насандаа ийм л байсан..."
"Бид хүүхэд насандаа ийм л байсан...". Зураг: МҮОНРТ

Ираны зураач АлиМири-гийн бүтээл болох хүүхэд насны дурсамжийг харуулсан цуврал зураг энэ өдрүүдэд цахим сүлжээнд шуугиан тарьж байна. Түүний энэхүү бүтээлүүдийг харсан хэн ч хүүхэд насныхаа гэгээхэн хөгжилтэй дурсамжуудаар аялах мэт болдог аж.

Хүүхэд бүр хурдан том болохыг яардаг бол харин насанд хүрэгчид бага насныхаа цаг хугацаанд очиж, хүүхэд болж хувирахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Гэсэн хэдий ч өдгөөг хүртэл цаг хугацааны машиныг хараахан бүтээгээгүй байгаа учир насанд хүрэгчдийн энэхүү хүсэл мөрөөдөл биелэгдээгүй хэвээр л байна.

Харин Ираны зураачийн энэхүү цуврал бүтээл хүмүүст тэднийг бага насных нь дурсамжид хүргэж, гэр бүлээрээ хамт хивсэн дээр сууж, дуртай хүүхэлдэйн киногоо үзэж, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн тоглож, инээж баясаж байсан аз жаргалтай мөчүүдийг чинь сануулах юм. Бүгдээрээ авьяаслаг зураачийн хүүхэд насны дурсамжаар хамтдаа аялцгаая.

Хуваалцах