Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бид мартахгүй” цэнгүүн болно

УДЭТ “Бид мартахгүй” хүндэтгэлийн цэнгүүнийн энэ сарын 30-ны Бямба гарагт зохион байгуулна. Ахмад уран бүтээлчдийн алдрыг тэмдэглэх, бүтээн туурвих аргазүй, ур ухааныг хойч үедээ сурталчлан таниулах зорилготой тус уулзалтад театрын хамт олноос гадна СУИС-ийн эрдэмтэн судлаачид, оюутнууд оролцох юм.

Н.
Н.Байгаль

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бид мартахгүй” цэнгүүн болно
“Бид мартахгүй” цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ


УДЭТ “Бид мартахгүй” хүндэтгэлийн цэнгүүнийн энэ сарын 30-ны Бямба гарагт зохион байгуулна. Ахмад уран бүтээлчдийн алдрыг тэмдэглэх, бүтээн туурвих аргазүй, ур ухааныг хойч үедээ сурталчлан таниулах зорилготой тус уулзалтад театрын хамт олноос гадна СУИС-ийн эрдэмтэн судлаачид, оюутнууд оролцох юм. Энэ үеэр мөн "Ахмад үеийнхний арга туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Хурлаар Урлаг судлалын ухааны доктор, профессор УГЗ С.Сугарын "Улсын алдар гавъяат уран зохиолч С.Буяннэмэхийн жүжгүүд”, СУИС-ийн тэнхмийн эрхлэгч, урлаг судлалын ухааны доктор, профессор УГЗ Н.Ганхуягийн "МУАЖ Д.Чимэд-Осорын цоморлиг”, Урлаг судлаач Д.Мягмарсүрэнгийн "МУГЖ А.Цэрэндэндэвийн жүжиглэх ур чадварын онцлог”, СУИС-ийн багш, докторант Л.Дэмидбаатарын "МУГЖ Лха.Долгорын жүжиглэх ур чадварын онцлог, СУИС-ийн багш, Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн "МУГЖ З.Жарантавын жүжиглэх ур чадварын онцлогсэдэвт судалгааны ажлуудыг хэлэлцэнэ.


Хуваалцах