Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хөдөлгөөн өрнөж байна

Тоглолтод “Моханик” хамтлагийг дэмжин “Nisvanis”, “Rec On”, “Lego”, “the Colors” хамтлагууд ая дуугаа өргөх бөгөөд "Leather Nation crew"-гийн DJ нар оролцох юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хөдөлгөөн өрнөж байна
“Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хөдөлгөөн өрнөж байна. Зураг: МҮОНРТ

“Mоханик” хамтлаг “Mohanik at Amarbaysgalant" цомгоо хэвлэлтэд өгөхөд бэлэн болжээ. Шинэ цомогт орсон дуунууд нь өмнөх уран бүтээлүүдээс огт өөр байх бөгөөд хүний дотоод ертөнц, араншинг байгалийн үзэгдэлтэй уялдуулан илэрхийлсэн байна. Тиймээс дуунуудаа Амарбаясгалант хийдэд бичүүлсэн байна. Мөн цомгийнхоо хэвлэлтийн зардлыг шийдэхийн тулд “#WESUPPORT” хөдөлгөөнийг эхлүүлжээ. “#WESUPPORT:Mohanik” буюу “Бид “Моханик”-ийг Дэмжинэ” хөдөлгөөний мэдээллийг түгээх болон тоглолтын тасалбарыг худалдан авах нь дэмжлэг үзүүлж байгаагийн илрэл юм. “#WESUPPORT:Mohanik” тоглолт энэ сарын 3-нд “Сentro” клубт болно. Тоглолтод “Моханик” хамтлагийг дэмжин “Nisvanis”, “Rec On”, “Lego”, “the Colors” хамтлагууд ая дуугаа өргөх бөгөөд "Leather Nation crew"-гийн DJ нар оролцох юм байна.

“#WESUPPORT” буюу “#Бид Дэмжинэ” ажил нь цаашид үргэлжлэх бөгөөд олны дэмжлэг хэрэгтэй байгаа чөлөөт уран бүтээлчдийг дэмжих хүмүүсийн нэгдлээр оршин байх хөдөлгөөн аж.

“Моханик” хамтлагийн шинэ цомогт багтсан “Зөөлөн мишээл” дууны клипийг хүргэе.

Хуваалцах