Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Биеэр өгүүлэхүйн гайхамшигийг үзүүлнэ

“АСА” циркийн уран нугараач, жүжигчин, СТА Э.Лхагва-Очирын анхны “Галын домог” биеэр өгүүлэхүйн театрчилсан циркийн тоглолт 12 сарын 1-нд АСА циркид болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биеэр өгүүлэхүйн гайхамшигийг үзүүлнэ
Биеэр өгүүлэхүйн гайхамшигийг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

“АСА” циркийн уран нугараач, жүжигчин, СТА Э.Лхагва-Очирын анхны “Галын домог” биеэр өгүүлэхүйн театрчилсан циркийн тоглолт 12 сарын 1-нд АСА циркид болно. Тоглолтын найруулагчаар СУИС-ийн багш Ц.Батнайрамдал, зохиолчоор яруу найрагч Ц.Хулан, бүжиг дэглээчээр Д.Энхбаяр, Мөнгөнцэцэг,нар ажиллаж байна. Тоглолтод СУИС-ийн бүжигчид, цохивор хөгжмийн хамтлаг болон бусад уран бүтээлчид оролцоно. Тоглолт бүхэлдээ этник өнгө аястай, бөртэ чоно, гуа марал, монгол овог аймгийн нэгдлийн тухай өгүүлэх аж.

Хуваалцах