Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Биеийн тамирын багш нарын сургалт боллоо

Монголын Үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд өнөөдөр Баянзүрх дүүргийн Биеийн тамирын багш нарын сургалт, семинар боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биеийн тамирын багш нарын сургалт боллоо
Биеийн тамирын багш нарын сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд өнөөдөр Баянзүрх дүүргийн Биеийн тамирын багш нарын сургалт, семинар боллоо. Энэ удаагийн сургалтад 19 сургуулийн 60 гаруй багш хамрагдав.

Үүнд “МҮОХ-ноос хийж буй ажлын чиглэл, цаашдын бодлого” сэдвээр Эрүүл мэндийн гавьяат ажилтан, МҮОХ-ны Ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн, “Залуучуудын олимпийн наадам” сэдвээр Ардын багш, гавьяат тамирчин, “Москва-80” олимпийн наадмын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, “ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудал”-аар мэргэжлийн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар, “Ерөнхий боловсролын сургуулиудад олимпийн боловсрол олгох арга зүйг боловсронгуй болгох” сэдвээр ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэцэг нар илтгэл тавилаа.

Хуваалцах